Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.11.14)

2018-11-15     

 2018 оны 11 сарын 14 өдөр                                                                                              Лхагва гараг

 

10:00

1. Э.Энхбаяр, Л.Төмөрхуяг, Э.Наадам, В.Шинэбаяр, Д.Баярням нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/

      Шийдвэрлэсэн байдал: Э.Энхбаяр, Л.Төмөрхуяг, Э.Наадам, Б.Шинэбаяр, Д.Баярням нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл яллагдагч Э.Энхбаяр, Л.Төмөрхуяг, Э.Наадам, В.Шинэбаяр, Д.Баярням нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Даргалагч шүүгч: Д.Чинзориг

 

 

11:30

2. Д.Хэрлэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Д.Хэрлэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 5, 8.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хаалттай хянан хэлэлцэж, Д.Хэрлэнд 1 жил хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг арилгах, зан үйлийг засах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Бавуу

 

14:00

1. С.Чулуундаш, А.Ариунсүлд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/

      Шийдвэрлэсэн байдал: С.Чулуундаш, А.Ариунсүлд нарт холбогдох эрүүгийн 1807000740061 тоот хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч С.Чулуундаш, А.Ариунсүлд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Даргалагч шүүгч: Д.Чинзориг

 

15:00

1. Э.Баатарзоригтод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/

      Шийдвэрлэсэн байдал: Э.Баатарзоригтод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл яллагдагч Э.Баатарзоригтыг эрэн сурвалжуулахыг холбогдох байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Даргалагч шүүгч: Д.Чинзориг 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ