Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.11.12)
2018 оны 11 дугаар сарын 12 Даваа гараг
09:00
1. Н.Ууганбаяр, Ч.Батсайхан, Т.Болорчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Н.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Ч.Батсайхан, Т.Болорчулуун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Ч.Батсайхан, Т.Болорчулуун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг урьдчилан хэлэлцээд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
10:00
2. Э.Чинзоригт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2/
Шийдвэрлэсэн байдал: Э.Чинзоригт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Э.Чинзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
12:00
3. Э.Адъяабазарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Э.Адъяабазарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Э.Адъяабазарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
14:00
4. Б.Ариунбаатарт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Б.Ариунбаатарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ариунбаатарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
15:00
5. Б.Энхболдод холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Б.Энхболдод холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Энхболдод 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ