“Эерэг харилцаа-хандлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.

2018-11-13     

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Эерэг харилцаа-хандлага” сэдэвт сургалтыг Налайх дүүргийн 119 дүгээр лаборатори сургуулийн түүх, нийгмийн ухааны багш, эрх зүйч Б.Адъяабатыг урьж амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд байгууллага, хамт олны уур амьсгал ямар байх талаар болон бие биенээ харилцан хүндлэх, эерэг харилцаа-хандлагатай байх, ажилтны ёс зүй зэрэг хамт олны эв нэгдлийг улам бататгах, хувь хүний зан төлөв, соёлын талаар зайлшгүй мэдвэл зохих, сонирхолтой мэдлэгүүдийг шүүхийн захиргааны ажилтнуудад өгсөн үр дүнтэй сургалт боллоо.

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР