Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.11.06, 07)

2018-11-12     

 2018 оны 11 дүгээр сарын 06                                                                                          Мягмар гараг

 

10:00

1. Д.Хэрлэнд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Д.Хэрлэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 30 минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүгдэгч Д.Хэрлэнд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Даргалагч шүүгч: Д.Бавуу

 

 11:30

2. Ө.Өсөхбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Өсөхбаярт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Даргалагч шүүгч: Д.Чинзориг 

 

 

2018 оны 11 дүгээр сарын 07                                                                                            Лхагва гараг

 

10:00

1. Ж.Ганбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

      Шийдвэрлэсэн байдал: Ж.Ганбатад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүгдэгч Ж.Ганбатад урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Даргалагч шүүгч: Д.Бавуу

  

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ