Багахангай, Налайх дүүргийн шүүх байгуулагдсаны 65 жилийн ойд зориулан спортын тэмцээн зохион байгууллаа.

2018-11-06     

            Багахангай, Налайх дүүргийн шүүх байгуулагдсаны 65 жилийн ойд зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилжин явах цом-2018” байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

            Тэмцээнийг нээж Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх баг тамирчдад спортын өндөр амжилт хүсч, тэмцээндээ идэвхтэй оролцохыг уриаллаа.

            Уг тэмцээнд тус шүүхийн 5 багийн 30 гаруй тамирчид авхаалж самбаа, хүч чадлаа сорин оролцсоноос тамгын газрын дарга Э.Батмөнх ахлагчтай “Эрчим” баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, мөнгөн шагналаа гардан авлаа.

 БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР