Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.11.01)

2018-11-05     

2018 оны 11 сарын 01 өдөр                                                                                                Пүрэв гараг

 10:00

1. М.Малчбекэд холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/

Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Малчбекэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Малчбекийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар зан үйл засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

11:00

2. Э.Буянбаатар, Д.Балжинням нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Э.Буянбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Д.Балжиннямд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Э.Буянбаатар, Д.Балжинням нарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Э.Буянбаатард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Д.Балжиннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ