“Хувь хүний орлогын албан татварын тухай” сэдэвт сургалт зохион байгууллаа.

2018-11-01     

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр захиргаа болон үйлчилгээний нийт ажилтнуудад “Хувь хүний орлогын албан татварын тухай” сэдэвт сургалтыг Налайх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Баасанжав, байцаагч Л.Цэндмаа нарыг урьж зохион байгууллаа. Сургалтын хүрээнд хувь хүний орлогын албан татварын тухай, хувь хэмжээ, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай ойлголт, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, сургалтын төгсгөлд оролцогчид сонирхсон асуултандаа хариулт авч харилцан ярилцлаа.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР