Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.10.31)

2018-10-31     

 2018 оны 10 дугаар сарын 31                                                                                          Лхагва гараг

 

10:00

1. С.Батбаатард холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7/

      Шийдвэрлэсэн байдал: С.Батбаатарт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасныг хэрэгсэхгүй болгож, С.Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 12 жил хорих ял шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

  

Даргалагч шүүгч: Д.Бавуу,

Шүүгч С.Батгэрэл, Б.Дашдондов

 

15:00

2. Э.Баатарзоригтод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/     

   Шийдвэрлэсэн байдал: Э.Баатарзоригт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Э.Баатарзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

    

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун- Эрдэнэ