Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.10.30)

2018-10-31     

 2018 оны 10 сарын 30 өдөр                                                                                            Мягмар гараг

10:00

1. О.Алтаншагай, Б.Алтанзул нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: О.Алтаншагай, Б.Алтанзул нарт холбогдох эрүүгийн хэргийг хаалттай хэлэлцэж, О.Алтаншагай, Б.Алтанзул нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

14:00

2. Э.Энхбаяр, Л.Төмөрхуяг, Э.Наадам, В.Шинэбаяр, Д.Баярням нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/

      Шийдвэрлэсэн байдал: Э.Энхбаяр, Л.Төмөрхуяг, Э.Наадам, Б.Шинэбаяр, Д.Баярням нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл яллагдагч Э.Энхбаяр, Л.Төмөрхуяг, Э.Наадам, В.Шинэбаяр, Д.Баярням нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 Даргалагч шүүгч: Д.Чинзориг

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ