ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-10-29     

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хэвлэл мэдээллийн “Буян-Налайх” телевизийн эфирээр мэдээлэл хийлээ. 

 Уг хэвлэлийн бага хуралд тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар нар оролцов.

 Хэвлэлийн бага хурлын үеэр Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн болон тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2018 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны мэдээг танилцуулж, мөн шүүхийн ил тод нээлттэй байдлын талаар болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл хийж, хөтлөгчийн сонирхсон асуултад хариулт өгч, олон нийтэд мэдээлэл түгээлээ.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР