Сургалт зохион байгууллаа
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр захиргаа болон үйлчилгээний нийт ажилтнуудад “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй” сэдэвт сургалтыг шүүхийн сургалтын танхимд зохион байгууллаа.
Тус сургалтыг шүүхийн ёс зүйн хорооны дарга шүүгчийн туслах М.Энхчимэг, гишүүд шүүгчийн туслах Д.Одгэрэл, Б.Золзаяа нар удирдан явуулж, сургалтын хүрээнд “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам”, “Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм”, Ёс зүйн хорооны бүтэц бүрэлдэхүүн, ажиллах журам, 2017 он болон 2018 оны 3 дугаар улирлын байдлаар хүлээн авч шийдвэрлэсэн гомдлын талаар тус тус мэдээлэл хийлээ. Уг сургалтыг зохион байгуулснаар шинээр томилогдсон захиргааны ажилтнуудад мэдлэг, мэдээлэл өгсөн ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар