Налайх - Иргэний шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.10.22)

2018-10-23     

2018.10.22

1. М.Насанжаргалын нэхэмжлэлтэй Д.Батцэнгэлд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэг

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

2. Б.Оюунтүлхүүрийн хүсэлттэй үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэрэг 

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс

Тойм гаргасан: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг