Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.10.19)
2018 оны 10 дугаар сарын 19 Баасан гараг
10:00
1. Ч.Хуланд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Ч.Хуланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Ч.Хуланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
14:00
2. Б.Энхнасанд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дуаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Энхнасангийн хэргийг шүүхэд шилжүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Энхнасанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
15:00
3. Ц.Адъяасайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Ц. Адъяасайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ц.Адъяасайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ