Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.10.17)

2018-10-17     

 2018 оны 10 сарын 17 өдөр                                                                                              Лхагва гараг

 

10:00

1. М.Батхишиг, Б.Төгсжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай / М.Батхишигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Төгсжаргалд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: М.Батхишиг, Б.Төгсжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Батхишигт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Б.Төгсжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Батхишигт оногдуулсан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх буюу сард 333.330 төгрөгийг төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

11:30

2. Ж.Даваасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Ж.Даваасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Даваасүрэнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 Даргалагч, шүүгч: Д.Бавуу 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ