Багахангай дүүрэгт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2018-10-16     

Багахангай, Налайх дүүргийн шүүх, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, Багахангай дүүргийн засаг даргын тамгын газар, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Багахангай дүүргийн ГХУСАЗСЗ, Багахангай, Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэсэг хамтран “Хуулийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Багахангай дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт дээрх байгууллагуудын удирдлагууд оролцож өөрсдийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгч, цаашид тус арга хэмжээг жилд 2 удаа зохион байгуулж байхаар санал солилцсон юм.

Тус нээлттэй хаалганы өдөрлөгт Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл, тамгын газрын дарга Э.Батмөнх, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Гүнзаяабаяр, мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Хүслэн, шүүгчийн туслах М.Энхчимэг, Д.Одгэрэл, Э.Ихэрбаяр, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Улаанмуна нарын бүрэлдэхүүнтэй оролцож Багахангай дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны товч мэдээг танилцуулж, иргэдэд эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ үзүүлж, өргөдөл, нэхэмжлэлийг газар дээр нь хүлээн авч, иргэдийг гарын авлага, материалаар ханган шүүхийн үйлчилгээг шуурхай хүргэж ажиллалаа.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар