Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.10.15)

2018-10-15     

 2018 оны 10 сарын 15 өдөр                                                                                               Даваа гараг

 

10:00

1. Б.Ганбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Б.Ганбаярт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийг журамлан оногдуулсан ялыг 3 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

11:30

2. .Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Б.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийг хаалттай хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийг журамлан оногдуулсан ялыг 6 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ