Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.10.12)

2018-10-12     

2018 оны 10 сарын 12 өдөр                                                                                             Баасан гараг

 

10:00

1. А.Байгалмаад холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон А.Байгалмаагийн хэргийг хойшлуулж, шүүх хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч А.Байгалмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

2. Э.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Э.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

14:00

3. Ө.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Ө.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж,  тус хэргийг прокурорт очтол Ө.Энхтөрд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч шүүгч: Д.Чинзориг

15:00

4. Э.Халиунаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Э.Халиунаад холбогдох эрүүгийн эрүүгийн хэргийг прокурорт буцааж,  тус хэргийг прокурорт очтол Э.Халиунаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч шүүгч: Д.Чинзориг

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн