Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.10.11)
2018 оны 10 сарын 11 өдөр Пүрэв гараг
10:00
1. Д.Өлзийжаргалд холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдсон Д.Өлзийжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Өлзийжаргалд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
14:00
2. Б.Даваадалай, О.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Даваадалай, О.Билгүүн нарын эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Даваадалай, О.Билгүүн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн