Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.10.10)

2018-10-11     

 2018 оны 10 сарын 10 өдөр                                                                                              Лхагва гараг

 

10:00

1. Э.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Чинзоригийн хэргийг хойшлуулж, шүүх хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Э.Чинзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

14:00

2. Ө.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Ө.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, тус урьдчилсан хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл Ө.Энхтөрд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч шүүгч: Д.Чинзориг

15:00

3. Э.Халиунаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Э.Халиунаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, тус урьдчилсан хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл Э.Халиунаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч шүүгч: Д.Чинзориг

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн