Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.10.08)
2018 оны 10 сарын 08 өдөр Даваа гараг
15:00
1. Б.Энхнасанд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Б.Энхнасанд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл яллгадагч Б.Энхнасанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
16:00
2. Т.Мөнгөнтуяад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Т.Мөнгөнтуяад холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, тус хэргийг прокурорт очтол Т.Мөнгөнтуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн