Налайх - Иргэний шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.09.27)

2018-10-01     

2018.09.27

1. М.Чимгээгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн

2. Д.Энхсүрэнгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн

3. Ч.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй Д.Батбаярт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэг

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн

4. Аагжэ ван влиетийн нэхэмжлэлтэй М.Цогтсайхан, А.Анхбаяр нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 16 тоотод байрлах 38 м.кв орон сууцыг Аагжие ван Влиетийн нэр дээр шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  105 дугаар зүйлийн 105.1., 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан хойшилсон.

Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс

Тойм гаргасан: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ