Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.09.13)
2018 оны 09 сарын 13 өдөр Пүрэв гараг
10:00
1. Ч.Хуланд холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдсон Ч.Хуланд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ч.Хуланд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн