Налайх - Иргэний шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.09.10)

2018-09-11     

2018.09.10
1. “Тэлмэн констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Одонхүүд холбогдох орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, хохирол 16.159.905 төгрөг гаргуулах, орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан хойшилсон.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
 
2. “Кибо” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Гүндсамбууд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.325.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар хойшлуулав.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
 
3. Г.Доржхандын нэхэмжлэлтэй Ч.Чимэгсайханд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
 
Тойм гаргасан: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ.