Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.09.10)

2018-09-10     

2018 оны 09 сарын 10-ны өдөр                                                                Даваа гараг
 
10:00
1. Э.Гэрэлт-Ирээдүйд холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Э.Гэрэлт-Ирээдүйд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Э.Гэрэлт-Ирээдүйд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн