Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

2018-09-07     

       Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, Шүүхийн хүний нөөцийн газартай хамтран "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулж шүүхийн захиргааны 82 ажилтан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.
 
        Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн албан зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ж.Сайнхишиг нар болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
 
Тус тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Багахангай, Налайх дүүргийн шүүхээс шүүгчийн туслах Э.Алтанцэцэг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн шүүгчийн туслах Э.Алтанцэцэгтээ тус шүүхийн хамт олноос цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
 
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР