Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.08.29)
2018 оны 08 сарын 29-ний өдөр Лхагва гараг
09:00
1. Г.Галбадрахад холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Г.Галбадрахад холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
10:00
2. Н.Ялалтад холбогдох эрүүгийн хэргийн тухай /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ялалтад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар 9 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
шүүгч: Э.Чингис, Г.Ганбаатар
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн