Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.08.27)

2018-08-27     

2018 оны 08 сарын 27 өдөр                                                                     Даваа гараг
 
09:00
1. Ө.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн тус ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт /
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн тус ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Ө.Ганбаатарт хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Ө.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ө.Ганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
 
10:00
1. Э.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Чинзоригийн хэргийг хойшлуулж, шүүх хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Э.Чинзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
 
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн