Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.08.15)

2018-08-17     

2018 оны 08 сарын 15 өдөр                                                                      Лхагва гараг
 
10:00
1. Э.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Чинзоригийн хэргийг хойшлуулж, шүүх хуралдааныг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Э.Чинзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
2. Б.Даваадалай, О.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Даваадалай, О.Билгүүн нарын хэргийг түр хугацаагаар хойшлуулав.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн