Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.08.06)

2018-08-06     

2018 оны 08 дугаар сарын 06                                                                        Даваа гараг
 
11:00
1. Э.Алтанхүүд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /
 
Шийдвэрлэсэн байдал: Э.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Алтанхүүд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
14:00
2. К.Төлөвхаанд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: К.Төлөвхаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноож шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
15:00
3. Д.Энхжаргалд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Энхжаргалд холбогдох эрүүгийн хэргийн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Энхжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ