Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.08.03)

2018-08-06     

2018 оны 08 сарын 03 өдөр                                                                       Баасан гараг
 
10:00
1. Д.Баатарцогтод холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Баатарцогтод холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, 1 жилийн хугацаагаар сийлбэр хийх эрхийг хасаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
14:00
2. Б.Даваадалай, О.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Даваадалай, О.Билгүүн нарын хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Б.Даваадалай, О.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Даваадалай, О.Билгүүн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
15:00
3. Т.Эрдэнэболдод холбогдох эрүүгийн хэргийн тухай / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн