Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.08.01)

2018-08-01     

2018 оны 08 сарын 01 өдөр                                                                       Лхагва гараг
 
10:00
1. Э.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Чинзоригийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Э.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Э.Чинзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
11:00
3. Д.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т/
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлйин 1 дэх хэсгийн 1.7 -д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
14:00
4. Н.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дэх хэсгийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дэх хэсгийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдсон Н.Ууганбаатарын хэргийг прокурорт буцааж, яллагдагч Н.Ууганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
14:30
5. Ч.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.Алтансүхийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Ч.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 40 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ч.Алтансүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
14:40
5. Ч.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Ч.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн