Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.07.19)
2018 оны 07 сарын 19 өдөр Пүрэв гараг
10:00
1. Н.Мөнгөнбагана нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Н.Мөнгөнбагана, С.Болдбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
11:00
2. Д.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Д.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийн нээлттэй хэлэлцэж, Д.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэн, зан үйл засах албадлагын арга хэмжээ авч, 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасахаар шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн