Налайх - Иргэний шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.07.26)
2018.07.26
1. Э.Пүрэвбаярын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Баярмааг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Даргалагч, шүүгч Л.Энхбилэг
2. Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй ШШГЕГ-н ШШГА НД-н ШШГТасаг-т холбогдох иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3.-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, Шүүгч Л.Энхбилэг
3. Хонхор тосгоны эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй Д.Батсуурьд холбогдох хохирол1.437.879,40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч, Шүүгч Л.Энхбилэг
Тойм гаргасан: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ