Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.07.23-27)

2018-08-01     

2018 оны 07 дугаар сарын 23                                                                        Даваа гараг
 
10:00
1. Н.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, яллагдагч Н.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
11:00
2. К.Семихаанд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: К.Семихаанд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, яллагдагч К.Семихаанд урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
14:00
3. Д.Баатарцогтод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Баатарцогтыг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Д.Баатарцогтод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Баатарцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
15:00
4. Н.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, яллагдагч Н.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих арга хэмжээ авч шийдвэрлэв.
Даргалагч шүүгч:Д.Чинзориг
 
2018 оны 07 дугаар сарын 25                                                                       Лхагва гараг
 
10.00
1. Э.Одончимэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Одончимэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707000410056 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 07 дугаар сарын 26                                                                         Пүрэв гараг
 
11.00
1. Д.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүгдэгч Д.Мөнхтулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
15.00
2. Н.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, яллагдагч Н.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ