Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.07.16)
2018 оны 07 сарын 16 өдөр Даваа гараг
10:00
1. Т.Алтангэрэлд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Т.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
12:00
2. Б.Одончимэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Б.Одончимэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут нээлттэй хийхээр товлон зарлаж, яллагдагч Б.Одончимэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн