Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.07.09-10)
2018 оны 07 дугаар сарын 09 Даваа гараг
09:00
1. Б.Мөнхбагана нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/
Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхбагана, С.Болдбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүгдэгч Б.Мөнхбагана, С.Болдбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
10:00
2. Н.Төгөлдөрт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх, зан үйлээ засах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
11:30
3. Б.Охиндоод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Б.Охиндоод Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэснийг заалтыг хүчингүй болгож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оноож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Охиндоод 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил буюу 1 сар 20 хоногийн хорих ял дээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 78 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож сэргээсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 1 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй энгийн байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
13:30
4. Д.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Отгонбаатарыг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Д.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Отгонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
14:00
5. Э.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2/
Шийдвэрлэсэн байдал: Э.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, яллагдагч Э.Чинзоригт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
2018 оны 07 дугаар сарын 10 Мягмар гараг
10.00
1. Н.Ууганбаатарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Н.Ууганбаатарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, яллагдагч Н.Ууганбаатарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
11.00
2. Д.Баатарцогтод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Д.Баатарцогтод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, яллагдагч Д.Баатарцогтод урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ