Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.07.04)

2018-07-05     

2018 оны 07дугаар сарын  04                                                                  Лхагва гараг
 
09:00
1. Н.Ялалтад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6 дахь хэсэгт/
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Ялалтад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг шүүх рүү шилжүүлж, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж,
Н.Ялалтад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
 
10:00
2. Б.Охиндоод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Б.Охиндоод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 30 минут нээлттэй хийхээр товлон зарлаж, яллагдагч Б.Охиндоод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
 
16:50
3. Л.Даваажаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Л.Даваажаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн