МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг танилцуулах, шүүхийн тамга, тэмдэг гардуулах арга хэмжээ боллоо.

2018-07-02     

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Налайх дүүрэгт Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн байгуулах, Багахангай дүүрэгт Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулах тухай хууль батлагдлаа.
 
Энэ хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Багахангай, Налайх дүүргийн шүүгчдэд зарлиг танилцуулах, тамга тэмдэг гардуулах арга хэмжээг зохион байгуулж, тус арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар оролцож, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан, тамга, тэмдгийг гардуулан өглөө.

 
 
 
 
Зарлиг танилцуулах, тамга тэмдэг гардуулах арга хэмжээнд оролцсон Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудад  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
 
Тамгын газар