Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.06.18-06.22)
2018 оны 06 дугаар сарын 18 Даваа гараг
10:00
1. Г.Аягүлд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Аягүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аягүлд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноож шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
11:30
2. О.Баваржанд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар О.Баваржанд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
13:30
3. М.Жанатад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: М.Жанатад холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч М.Жанатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
13:45
4. Л.Нянгаамидад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Л.Нянгаамидыг шүүхэд шилжүүлж, Л.Нянгаамидад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Л.Нянгаамидад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
14.00
5. Б.Буянтогтох нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийнтусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Буянтогтох, Д.Ганзориг нарт хорих ял оноохгүйгээр, тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
2018 оны 06 дугаар сарын 19 Мягмар гараг
10:00
1. Ц.Баттогтох нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Ц.Баттогтох нарт холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Баттогтох, Б.Отгонжаргал, Б.Баяржаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
11:30
2. Ж.Энхболдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар Ж.Энхболдод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
14:00
3. Д.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
Шийдвэрлэсэн байдал: Ялладагч Д.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, яллагдагч Д.Мөнхтулгад урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2018 оны 06 дугаар сарын 20 Лхагва гараг
10:00
1. О.Сансарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар О.Сансарыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
11:30
2. Э.Халиунаад холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мөнгөнтуяаг холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1807002160063 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Мөнгөнтуяаг цагаатгав.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
14:00
2. Б.Бат-Ирээдүйд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар Б.Бат-Ирээдүйд 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
2018 оны 06 дугаар сарын 22 Баасан гараг
10:00
1. Г.Даваадоржид холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707001600051 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Г.Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
13:30
2. П.Чинбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас П.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч П.Чинбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
12:30
3. М:Жаргаланд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Жаргаланд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оноож, уг торгох ялыг 2 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
14:00
4. Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж