Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.06.04-06.08)
2018 оны 06 дугаар сарын 04 Даваа гараг
10:00
1. М.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар М.Отгонбаатарт 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
11:30
2. Н.Оюунчулуунд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2/
Шийдвэрлэсэн байдал: Н.Оюунчулуунд холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Н.Оюунчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
14.00
3. М.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэбаатарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
2018 оны 06 дугаар сарын 05 Мягмар гараг
10:00
1. Э.Халиунаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Халиунааг шүүхэд шилжүүлж, Э.Халиунаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Э.Халиунаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч:Д.Бавуу
2018 оны 06 дугаар сарын 06 Лхагва гараг
10:00
1. Д.Нарангэрэлд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Д.Нарангэрэлд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
14:00
2. Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Т.Төрболдод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Т.Төрболдод урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2018 оны 06 дугаар сарын 07 Пүрэв гараг
10:00
1. Ө.Энхтөрд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ө.Энхтөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002170064 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Ө.Энхтөрийг цагаатгав.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
11:00
2. Э.Нямдоржид холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Нямдоржид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэх төлөхөөр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
2018 оны 06 дугаар сарын 08 Баасан гараг
10:00
1. Г.Аягүлд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Аягүлд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Аягүлд урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
11:00
2. Т.Мөнгөнтуяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Мөнгөнтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Мөнгөнтуяаг цагаатгав.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ