Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.04.30-05.04)

2018-05-07     

2018 оны 04 дүгээр сарын 30                                                                        Даваа гараг
 
10:00
1. А.Энхбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар А.Энхбатад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас А.Энхбатыг чөлөөлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
11:00
2. Б.Төгсбилэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Төгсбуилэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
14:30
3. А.Энхтуяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Энхтуяад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэх буюу сар бүр 50.000 төгрөг төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 05 дугаар сарын 01                                                                       Мягмар гараг
 
10:00
1. Ж.Баасансүхэд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Ж.Баасансүхэд холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Ж.Баасансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
11:00
2. Д.Хэрлэнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Д.Хэрлэнд холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Д.Хэрлэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2018 оны 05 дугаар сарын 02                                                                        Лхагва гараг
 
10:00
1. Ж.Үүрцайх нарт холбогдох эрүүгийн хэргийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ж.Үүрцайх нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ж.Үүрцайх, Ш.Октябрь нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 05 дугаар сарын 03                                                                        Пүрэв гараг
 
10:00
1. Ч.Баясгаланд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Баясгаланд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
11:00
2. Н.Жавчивдоржид холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Жанчивдоржид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэх буюу сар бүр 150.000 төгрөг төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 05 дугаар сарын 04                                                                        Баасан гараг
 
10:00
1. П.Чинбат нарт холбогдох эрүүгийн хэрэг /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Нийслэлийн прокурорын газраас Заанхүү овогт Пүрэвсүрэнгийн Чинбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Алаг адуу овогт Ядамсүрэнгийн Алтанцэцэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Чинбатад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я.Алтанцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял ногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийдвэрлэв.  
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ