Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байр нээлттэй зарлах тухай

2018-05-07     


Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооныэвлэрүүлэн зуучлагчийн 1 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.
Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид өргөдөлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ үү.
 
Бүрдүүлэх материал:
1.Өргөдөл
2.Төрийн албан хаагчийн анкет
3.Иргэний үнэмлэхний хуулбар
4.Их, Дээд сургуулийн төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулах/
5.Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээний хуулбар
6.3х4 зураг 3 ширхэг
 
Өргөдөл авах хугацаа:
2018 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 14-ны өдрийн 08.30-17.30 цаг хүртэл
 
Өргөдөл авах газар:
1.Улаанбаатар хотод- Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны № 202 -т өрөөнд 2018 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 14-ны өдрийн дотор референт Р.Ичинхорлоо
Холбоо барих утас: 70007028, 99900498
 
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын байрны №305 тоот өрөө Шүүхийн тамгын газрын дарга Д.Болор нарт тус тус авчирч өгнө үү.
Холбоо барих утас: 51-261920, 88114313
 
 
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ