Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.04.24-04.27)

2018-05-02     

2018 оны 04 дүгээр сарын 23                                                                         Даваа гараг
 
10:00
1. Н.Сансарбатад холбогдох эрүүгийн хэрэг /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126дугаар зүйлийн 126.3дахь хэсэгт зааснаар Н.Сансарбатад 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
шүүгч Б.Байгалмаа, А.Алтанхуяг
 
15:00
2. Н.Норовцэрэн нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Норовцэрэн, М.Мөнгөнцэцэг нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 04 дүгээр сарын 24                                                                         Мягмар гараг
 
10:00
1. А.Энхбатад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон А.Энхбатыг шүүхэд шилжүүлж, А.Энхбатад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч А.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2018 оны 04 дүгээр сарын 25                                                                         Лхагва гараг
 
09:00
1. Б.Батхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон Б.Батхуяг, Д.Шүрэн-Эрдэнэ нарыг шүүхэд шилжүүлж, Б.Батхуяг, Д.Шүрэн-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Батхуяг, Д.Шүрэн-Эрдэнэ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
10:00
2. Ө.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Ө.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ө.Ганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч:Д.Лувсандорж,
шүүгч Д.Бавуу, Д.Алтанжигүүр
 
2018 оны 04 дүгээр сарын 27                                                                        Баасан гараг
 
10:00
1. А.Байгалмаад холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч А.Байгалмаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч А.Байгалмаад урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч:Д.Лувсандорж
 
14:00
2. Д.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ