Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.04.16-04.20)

2018-04-23     

2018 оны 04 дүгээр сарын 16                                                                         Даваа гараг
 
09:00
1. Б.Мягмарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Мягмарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Мягмарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
10:00
2. А.Байгалмаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон А.Байгалмааг шүүхэд шилжүүлж, А.Байгалмаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч А.Байгалмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж,
 
11:00
3. Д.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Мөнхбатыг шүүхэд шилжүүлж, Д.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Д.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
12:00
4. А.Хумарбек нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Хумарбек, С.Серикжан нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 7 сарын хугацаагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрхийн хязгаарлалтыг тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
13:30
5. Ч.Төрболдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Төрболдод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
14:00
6. Д.Галбадрахад холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Галбадрахад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Даргалагч шүүгч:Д.Чинзориг
 
14:30
7. Д.Энхболдод холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Энхболдод 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
2018 оны 04 дүгээр сарын 17                                                                        Мягмар гараг
 
10:00
1. Ө.Гандөшөд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Гандөшөд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэх буюу нэг сард 150.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
11:00
2. С.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5/
 
Шийдвэрлэсэн байдал: С.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч С.Батбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
14:00
3. Г.Болдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Болдод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2018 оны 04 дүгээр сарын 18                                                                        Лхагва гараг
 
10:00
1. П.Чинбат нарт холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч П.Чинбат нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
12:00
2. Н.Ганзориг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.  
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 04 дүгээр сарын 19                                                                         Пүрэв гараг
 
10:00
1. Н.Нямболдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Нямболдод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
2018 оны 04 дүгээр сарын 20                                                                       Баасан гараг
 
10:00
1. А.Болорцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Болорцэцэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
11:30
1. Б.Мягмарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мягмарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
14:00
1. Ж.Үүрцайх нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ж.Үүрцайх, Ш.Октябрь нарыг холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлтэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ж.Үүрцайх, Ш.Октябрь нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ