Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.04.09-04.13)

2018-04-20     

2018 оны 04 дүгээр сарын 09                                                                        Даваа гараг
 
10:00
1. Ө.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март сургалттай тул хурал хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ө.Ганбаатарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж,
шүүгч Д.Бавуу, Д.Алтанжигүүр
 
14:00
2. Т.Александр нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Александ, Ц.Цогтбаяр нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2018 оны 04 дүгээр сарын 10                                                                        Мягмар гараг
 
10:00
1. Н.Сансарбатад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Н.Сансарбатыг шүүхэд шилжүүлж, Н.Сансарбатад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Н.Сансарбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
11:00
2. А.Болорцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон А.Болорцэцэгийг шүүхэд шилжүүлж, А.Болорцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлтэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч А.Болорцэцэгт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2018 оны 04 дүгээр сарын 11                                                                        Лхагва гараг
 
10:00
1. А.Эрдэнэхуяг нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.Эрдэнэхуяг, А.Эрдэнэбаатар нарт тус бүр 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
2018 оны 04 дүгээр сарын 12                                                                       Пүрэв гараг
 
11:00
1. Ж.Үүрцайх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Ж.Үүрцайх, Ш.Октябрь нарыг шүүхэд шилжүүлж, Ж.Үүрцайх, Ш.Октябрь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлтэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ж.Үүрцайх, Ш.Октябрь нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 04 дүгээр сарын 13                                                                       Баасан гараг
 
10:00
1. Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Баярсайханд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
14:30
2. Г.Болдод холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Болдод урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ