Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.04.02-04.06)

2018-04-20     

2018 оны 04 дүгээр сарын 02                                                                        Даваа гараг
 
10:00
1. Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нь шүүх хуралдаанд давхацсан, хурал хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
14:00
2. С.Байгальдэлхийд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн Проркуроын газраас ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Байгальдэлхийд урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
15:00
3. А.Угтахбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Угтахбаяр, Г.Батмөнх нарт тус бүр 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөхөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгож шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2018 оны 04 дүгээр сарын 03                                                                        Мягмар гараг
 
14:00
2. С.Байгальдэлхийд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Байгальдэлхийд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 04 дүгээр сарын 04                                                                       Лхагва гараг
 
11:00
1. Д.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 2015 оны мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас албан бичиг ирсэн тул эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Д.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
14:00
2. А.Байгалмаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас албан бичиг ирсэн тул эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч А.Байгалмаад урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
2018 оны 04 дүгээр сарын 06                                                                       Баасан гараг
 
13:30
1. С.Мягмаржамцад холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
 
14:30
2. Г.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ