Багахангай, Налайх дүүргийн шүүх байгуулагдсаны 65 жилийн ойн нэрэмжит тэмцээн зохион байгууллаа.
Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 107 жил, Багахангай, Налайх дүүргийн шүүх байгуулагдсаны 65 жилийн ойн нэрэмжит тэмцээнийг 2018 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд гар бөмбөг, дартсын төрлүүдээр Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний нээлтэнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Цогцэцэг, Багахангай, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирж баг тамирчдад амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлэв.
Уг тэмцээнд Багахангай, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын 20 гаруй багийн 300 гаруй тамирчид оролцож, авхаалж самбаа, хүч чадвараа сорин өрсөлдлөө. Үүнд:
1. Гар бөмбөг /эрэгтэй/
1 дүгээр байранд: “Ус сувгийн удирдах удирдах газар”-ын баг тамирчид
2 дугаар байранд: “Евро экспресс” ХХК-ийн баг, тамирчид
3 дугаар байранд: Налайх дүүргийн гал унтраах 28 дугаар ангийн баг, тамирчид
2. Гар бөмбөг /эмэгтэй/
1 дүгээр байранд: Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн баг, тамирчид
2 дугаар байранд: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн баг, тамирчид
3 дугаар байранд: Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баг, тамирчид
3. Дартсын тэмцээнд
1 дүгээр байранд: Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Батальеоны дарга Б.Баттулга,
2 дугаар байранд: Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн Тагнуулын дарга О.Амарсанаа,
3 дугаар байранд: “МАК” ХХК-ийн механик инженер Т.Бадрал нар тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэн болж, 1 дүгээр байр эзэлсэн баг, тамирчид дурсгалын цом гардан авлаа.
Тэмцээнийг хааж тус шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнхтэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад шүүхийн хамт олны зүгээс талархаж буйгаа илэрхийлж цаашдын уралдаан тэмцээн, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Тамгын газар