Орон нутгийн “Буян-Налайх” телевизтэй хамтран ажиллав.

2018-04-04     

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас орон нутгийн “Буян-Налайх” телевизтэй 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Буян-Налайх” 104.7 FM-ийн “Хууль бидний амьдралд” шууд ярилцлагад шүүгчийн туслах Б.Мөнгөншүр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар нар оролцож Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, Эрүү, Иргэний хэргийн 2017 оны шүүн таслах ажиллагааны мэдээ, мөн тус шүүх байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Багахангай, Налайх дүүргийн байгууллагуудын дунд зохион байгуулж буй спортын тэмцээн болон ойн хүрээнд тухайн жилд хийхээр төлөвлөсөн ажлуудын талаарх мэдээ мэдээллийг хүргэж, ярилцлага өрнүүллээ.
 
Тамгын газар