Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.03.19-03.23)
2018 оны 03 дугаар сарын 19 Даваа гараг
10:00
1. Б.Азжаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Азжаргалд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
2018 оны 03 дугаар сарын 20 Мягмар гараг
11:00
1. Д.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 2015 оны мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, Д.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Д.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2018 оны 03 дугаар сарын 21 Лхагва гараг
10:00
1. Ж.Санждоржид холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ж.Санждоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
13:30
2. Т.Нямсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Нямсайханд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
2018 оны 03 дугаар сарын 22 Пүрэв гараг
10:00
1. Н.Ганзориг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Ганзоригийн өмгөөлөгчийн шүүгчээс татгалзсан хүсэлтийг шийдвэрлэхээр Н.Ганзориг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
2018 оны 03 дугаар сарын 23 Баасан гараг
10:00
1. С.Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүхээс хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзэж, С.Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ