Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.03.05-03.09)

2018-03-20     

2018 оны 03 дугаар сарын 05                                                                        Даваа гараг
 
11:00
1. Б.Баянмөнхөд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Нийслэлийн Налайх,Багахангай дүүргийн Прокурорын газраас Б.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Баянмөнхөд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 03 дугаар сарын 06                                                                        Мягмар гараг
 
10:00
1. Д.Даваадорж нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Д.Даваадорж, Э.Болдбаатар нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
11:30
2. Ж.Баатарбямбад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
 
Шийдвэрлэсэн байдал: Ж.Баатарбямбад холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл яллагдагч Ж.Баатарбямбад урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
2018 оны 03 дугаар сарын 07                                                                        Лхагва гараг
 
10:00
1. Ж.Санждоржид холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Ж.Санждоржид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ж.Санждоржид урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Лувсандорж
 
11:00
2. Ш.Батжаргал нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ш.Батжаргал, Д.Ринчин нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
15:30
3. Ж.Баатарбямбад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаарр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч Ж.Баатарбямбад холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, Ж.Баатарбямбад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
 
14:00
4. Н.Ганзориг нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4/
 
Шийдвэрлэсэн байдал: Н.Ганзориг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
 
2018 оны 03 дугаар сарын 09                                                                      Баасан гараг
 
10:00
1. Ч.Уламбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Уламбаярт 15 жилийн хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу,
Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ